Б.ЖАВХЛАН
Таван тонн хонины мах худалдаад мөнгөө авч чадаагүй гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Б үл таних этгээдэд таван тонн хонины махыг 72.300.000 төгрөгөөр худалдаалсан боловч мөнгөө авч чадаагүй байна.
Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа аж.