Энэхүү цувралын Валиде Султаны дүрд тоглосон жүжигчин Небахат Чехре энэ үйл явдлын талаар дурсамжтай пост хуваалцжээ. 15 жилийн өмнө эхэлсэн түүх... Зарим төсөл цаг хугацаанаасаа давж гардаг. "Гайхамшигт зуун" олон жилийн дараа ч үзсээр байгаа цуврал болж, дэлхийд ул мөр үлдээсэн. Энэхүү "гайхамшигт" цувралыг 500 сая гаруй хүн үзсэн байна. Та Валиде Султаныг одоо хүртэл хайраар дурсдаг бол Баярлалаа гэж жүжигчин нийгмийн сүлжээнд бичсэн байна.





