К.АНУ
Дунд сургуулийн төгсөгчдийн баярыг тэмдэглэхтэй холбоотой маргаан хэлэлцүүлэг Монгол Улсад өрнөж, яамны сайдаас эхлээд сургуулийн захирал хүртэл тушаал шийдвэр гаргаж, мөнгө цуглуулахгүй, бэлэг сэлт авч өгч болохгүй, өргөн дэлгэр баяр цэнгэл болгож тэмдэглүүлэхгүй тухай журамлаж байгаа билээ. Төгсөгчдийн баярын асуудал ганцхан манай улсад ч байдаг зүйл биш аж. Тухайлбал, Казахстанд энэ талаар бас хориглосон шийдвэр гарсан байна.
Казахстанд төгсөлтийн ёслолыг ресторан, кафе, хүлээн авалтын танхим, гадаа зохион байгуулахыг хориглосон. Төгсөлтийн ёслолыг зөвхөн сургуулийн байранд зохион байгуулна. Эцэг эх, сурагчдаас мөнгө цуглуулах, мөн төгсөлтийн баярт зориулж бэлэг гуйхыг мөн хориглоно. Тус улсын Боловсролын яам үүнийг "аюулгүй байдал, хууль дүрэм журмыг бэхжүүлэхийн тулд" хийж байгаа гэж мэдэгдсэн байна.
Энэ жил Казахстаны сургуульд 3.9 сая хүүхэд сурч байгаа бөгөөд тэдний 215,000 нь арваннэгдүгээр анги буюу ахлах сургуулиа төгсөж байгаа сурагчид байгаа аж.
Эх сурвалж: zms.mn