П.БАЯР

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд олгодог "Алдарт эх" одонг олгох журмын шинэчиллээ. Тодруулбал, 2025 оны хоёрдугаар сарын 06 –ны өдөр "Эхийн алдар одон" нэртэйгээр шинэчлэгдэн батлагдсан бөгөөд хоёр онцлох заалтыг тусгажээ. Тодруулбал, “Эх хүсэлт гаргасан бол нэг ба түүнээс дээш настай нас барсан хүүхдийг Алдарт эхийн одонгоор шагнах хүүхдийн тоонд хамруулж болно” гэсэн өөрчлөлт оржээ. Мөн одонгийн хүүхэд нь 2026 оны тавдугаар сарын 01-нээс өмнө нэг нас хүрсэн байх шаардлагатай байна Үүнд шаардлагатай материалыг нэгдүгээр сарын 19-нөөс гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авах юм байна. Ингэхдээ дараах материалуудыг бүрдүүлэн шаардлагатай байна.

1. Анкет 

2. Эхийн иргэний үнэмлэх болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

3. Хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай харьяа баг хорооны эрүүл мэндийн байгууллагын (Өрхийн Эрүүл мэндийн төв) тодорхойлолт

4. Гурав хүртэлх насны хүүхэд үрчлэн авсан бол түүний лавлагаа

5. Хүүхэд нэг ба түүнээс дээш настай нас барсан бол нас барсны гэрчилгээний баталгаажуулсан хуулбар эсхүл түүний лавлагаа

6.Ээжийн 3*4 хэмжээтэй 1 хувь цээж зураг

7.Өргөдөл

Эх сурвалж:www.zms.mn