П.БАЯР

Монгол Улсын засгийн газар 2026 оныг “Эрүүл амьдрал-Идэвхтэй хөдөлгөөн”-ий жил болгон зарласан билээ. 80 жилийн түүхэн ойтойгоо золгож буй “Алдар” спорт хорооны удирдлагын багийн санаачлагатай Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байнгын бүрэлдэхүүн, хугацаат цэргийн албан хаагч, ажилтан албан хаагч нарын дэмжлэгтэйгээр спортоор дамжуулан бие бялдрыг чийрэгжүүлэх, эрүүл аж төрөх хэвшлийг олгох өдөрлөг зохион байгууллаа. Мөн энэхүү өдөр “Алдар” спорт хорооны тамирчин, албан хаагчид Спорт хорооны үйл ажиллагаа, үндэсний спорт, их спорт, нийтийн биеийн тамирыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, спорт бүрийн онцлогийг таниулсан үйл ажиллагааг зохион байгуулав.

Эх сурвалж:www zms.mn