П.АМГАЛАН
Бүх Хятадын Монгол оюутнуудын нэгдсэн холбоо ЭСЯ-тай хамтран Монгол оюутны нэгдсэн чуулга уулзалтыг ЭСЯ-ны Соёл, мэдээллийн төвд танхим болон цахимаар зохион байгууллаа. Уулзалтад Хятадын бусад хот, мужууд дахь Монгол оюутны холбоодын удирдлага, төлөөлөл оролцож нэгдсэн холбооны 2025 оны ажлын тайлан, 2026 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ. ЭСЯ-ны төлөөлөл мөн оролцож, оюутнуудад чиглэсэн зөвлөмж, мэдээлэл өгч асуултад хариулан ярилцлага өрнүүллээ. Уулзалтын төгсгөлд Нэгдсэн холбоо болон бусад хотуудын холбоод хооронд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Эх сурвалж:www.zms.mn