П.АМГАЛАН

 

Аав минь тухайн үедээ түүхэн үйл явдлыг бүтээж байна гэж бодоогүй байх. Харин цаг хугацаа энэ үйл явдлыг үнэт түүх болж үлдсэнийг харуулж байна. Бусдад туслах чин сэтгэл өвөрлөн явсан тэр олон хүний нэг нь тэмээн жингийн цувааны жинчдийн нэг миний аав байсан юм. Аав минь тэр үеийн үйл явдлын талаар дурсамж яриа дэлгэдэг байлаа. Тэд өдөрт 25-30 км орчим явдаг байсан гэсэн. Нэг удаа  Оросын  нутаг дахь өндөр давааг давах гэтэл 400 метр орчим газар цас орсныг нь  дөрвөн өдөр  ухаж байж давж гарсан гэдэг.  Эх оронч сэтгэлгээ гэдэг их сонин зүйл байдаг юм билээ гэж аав ярьдаг сан. Учир нь жинд явсан тэмээнүүд орой нутаг руугаа харж хэвтдэг гэнэ. Жингийн цуваагаа зорьсон газартаа хүргэж өгчхөөд нутаг руугаа буцахад хөл нь хөнгөрч, нутаг руугаа тэмүүлж байгаа нь илт  анзаарагддаг байсан гэдэг.

Замдаа  айлд  үлдээсэн зарим  тэмээнүүд  нь  нутаг руугаа буцаж яваа тэмээн цувааг хэдэн км-ийн цаанаас мэдэрч, тосож очоод жингийн  цуваан дундаа ороод гарахгүй байжээ. Тэгэхээр мал ч  гэсэн ялгаагүй  эх оронч сэтгэлгээ,  байгалиас заяасан зөн билэг  гэж  байдаг юм байна. Ийм сонин үзэгдлийг аав нь харлаа. Хүнд эх орон гэдэг ямар үнэ цэнтэй болохыг жингийн цуваанд яваа тэмээ хүртэл хэлж өгч байсан” хэмээн Ж.Нямдаваа аавынхаа тухай дурсамж яриа дэлгэсэн юм. Учир нь түүний аав нь 1942 оны нэгэн онцлох үйл явдал болох “Бэлэглэлийн цуваа”-г ЗХУ-д хүргэж өгсөн 108 жинчдийн нэг.

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.16 № 10 (7752) дугаарыг захиалан уншина уу.

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn