Д.ЭНХБОЛДБААТАР

 

“Худал мэдээлэл тараах” гэмт хэргийг Эрүүгийн хуульд 2020 онд зүйлчлэн оруулсан байсныг Улсын Их Хурал 2025 оны намрын ээлжит чуулганы төгсгөлд хүчингүй болголоо. Энэ нь иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй байж, үгээ хэлэх эрх чөлөөг хамгаалсан дэвшилтэт шийдэл болсныг хуулийн мэргэжилтнүүд төдийгүй олон нийт талархан тэмдэглэж байна.

Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн гэх маргааныг сэтгүүлч, хуульч нар хамтран гаргасан юм. Үндсэн хуулийн цэц эл маргааныг дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэхэд мэдээлэл гаргагч иргэдийг төлөөлөн сэтгүүлч Ж.Баттуул, Д.Чанцалдулам, Э.Энэрэл, Б.Анхзаяа, Э.Хүрэлбаатар, Р.Саруултөгс, А.Баярмаа, хуульч Л.Галбаатар, С.Номынбаясгалан, Д.Оросоо нар, шинжээчээр хууль зүйн ухааны доктор Д.Солонго, Б.Тэмүүлэн, сэтгүүлч З.Боргилмаа нар оролцлоо. Маргаан гаргагч иргэдийн тавьсан гол үндэслэл бол Эрүүгийн хуулийн энэ заалт бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан буруу, ташаа мэдээлэл тараахтай тэмцэх гэхээсээ илүү иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх хэрэгсэл болон ашиглагдаж байгааг бодит баримтуудаар нотолсон явдал байлаа.

 

 

Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.14 № 8 (7750) дугаарыг захиалан уншина уу.

 

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn