Боловсролын ухааны доктор (Ph.D), “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн тэргүүн, хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ
Chuluunerdene.t@gmail.com
Бид БНХАУ-ын хөгжлийн шинэ мөчлөг болох XV таван жилийн төлөвлөгөө (2026-2030) албан ёсоор хэрэгжиж эхэлж буй түүхэн нэгдүгээр сард ирээд байна. Өнгөрсөн оны аравдугаар сард ХКН-ын Төв хорооны IV бүгд хурлаас төлөвлөгөөний үндсэн үзэл баримтлалыг баталсан бол, ирэх гуравдугаар сард болох БХАТИХ-ын чуулганаар энэхүү төлөвлөгөө хуульчлагдан батлагдах юм. Тиймээс яг одоо буюу энэ "зааг" үед Хятадын бодлогын өөрчлөлтийг шинжлэх нь Монгол Улсын төр, хувийн хэвшлийнхэнд ирэх таван жилийн стратегийг оновчтой тодорхойлох, хөрш орныхоо хөгжлийн шинэ хэмнэлтэй хөл нийлүүлэхэд шинжлэх ухааны үндэслэлтэй "луужин" болох ач холбогдолтой юм.
Хөгжлийн парадигмын өөрчлөлт
XV таван жилийн төлөвлөгөөний гол концепц нь “Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин” ( New Quality Productive Forces) юм. Энэ бол зүгээр нэг уриа лоозон биш, харин Хятадын эдийн засгийн "хөдөлгүүр"-ийг солих үйл явц гэж ойлгож болно.
Уламжлалт хөгжлийн загвар нь их хэмжээний түүхий эд, хямд ажиллах хүч, үл хөдлөх хөрөнгийн хөөсөнд суурилдаг байсан бол “Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин” нь хиймэл оюун ухаан, их өгөгдөл, ногоон технологи болон өндөр бүтээмж дээр тулгуурлаж байна. Хятад улс ирэх таван жилд үйлдвэрлэлийн салбараа бүхэлд нь дижитал хэлбэрт шилжүүлж, "Ухаалаг үйлдвэрлэл"-ээр дэлхийд байр сууриа тогтоохыг нэгэнт зорив.
Дэлгэрэнгүйг: ЭНД дарж 2026.1.14 № 8 (7750) дугаарыг захиалан уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn