Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Г.Туул: Үнэ цэн нь түүх өв, соёлоо уламжлан өвлөхөд оршино
Үндсэн хуулийн үнэ цэн нь:
1. Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийг эрхэмлэх.
2. Хүний эрх, үндэс угсаа, хэл соёл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, албан тушаал, мэргэжил боловсрол, шашин шүтлэгээр ялгаварлан үздэггүйд
3. Газрын хэвлий дэх байгалийн баялаг, ус, ой, ан амьтан, ургамал нь ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байдаг нь. Мөн түүх өв, соёлоо уламжлан өвлөхөд оршино.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn