Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Улсын Бага Хурлын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын Нэгдүгээр орлогч дарга асан Ж.Нарантуяа: Үндсэн хуулийг А-Я хүртэл судалдаг байсан
-Үндсэн хуулийг боловсруулахдаа судалгаа хийх, лавлагаа гаргах, гишүүдийн гаргасан томьёоллыг хууль зүйн түвшинд оруулах бусад хуультай нийцүүлэх гэсэн ажлыг хийсэн. Улсын Их Хурлын 1992-1996, 1996-2000 оны парламентын Тамгын газарт ажиллаж, хуулийн зөвлөгөөг өгч байлаа. Нийгмийн харилцааг шинэ үндсэн хуулийн зарчимд нийцүүлэх, шинэ харилцааг суралцах, мэдлэгээ дээшлүүлэх, мэдээллээ зөв олж авахын төлөө хамтдаа ажилласан.
Үндсэн хууль батлагдсанаас хойш УИХ-ын Тамгын газарт ажиллаж байхдаа бид дагаж гарах хуулиуд Үндсэн хуулийн үзэл баримтлалтай нийцэж байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг байлаа. Тиймээс Үндсэн хуулийг А-Я хүртэл, бусад орны туршлага, нийгмийн амьдрал дээр тулгамдаж буй асуудлыг ч судалдаг байсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn