Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Баян-Өлгий аймгийн иргэн М.Тилеген: Хуулийг дээдлэх зарчим бодитой хэрэгжих хэрэгтэй

 

-Миний ойлголтоор Үндсэн хууль бол төрийн тогтолцооны бичиг төдий бус, Монгол Улсын иргэн бүрийн язгуур эрх, эрх чөлөө, хариуцлагын баталгаа. Үндсэн хууль хүний нэр төр, үзэл бодлоо илэрхийлэх, амьд явах, өмчтэй байх, шударга шүүхээр шүүлгэх зэрэг салшгүй эрхийг хангасан. Үндсэн хуулийн үнэ цэнэ нь зөвхөн бичиг баримтандаа бус, амьдрал дээр хэрэгжих чадварт оршдог. Хуулийг дээдлэх зарчим бодитой хэрэгжиж, төр иргэнийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn