Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн: Үндсэн хуулийн агуулгад хүний эрхийн асуудлыг дэлхийн аль ч улсын хуулиас дутуугүй тунхагласан

 

-Нэгдүгээрт, Монгол Улсын иргэний хувьд тусгаар тогтносон улсын иргэн байгаа нь хамгийн гол үнэ цэнэ юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн агуулгад хүний эрх, эрх чөлөөний асуудлыг дэлхийн аль ч улсын хуулиас дутуугүй тунхагласан. Мөн төрийн байгууллагын бүх шатны зохион  байгуулалтад сонгуулийн системээр дамжуулж сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдэлж байна. Иргэн, эрүү, захиргааны хэрэг маргаанд өөрийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор аливаа маргааныг шүүхийн зохицуулалтаар шийдвэрлүүлж байна. Эдгээр зарчмуудад 1992 онд баталсан Үндсэн хуулийн үнэ цэн оршиж байна гэж боддог.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn