Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Дархан-Уул аймгийн Дархан хотын иргэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн: Үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлэх нь чухал

 

-Үндсэн хууль надад бүрэн эрхэт тусгаар улсын иргэн гэдгийг минь баталгаажуулсан нь маш их урам зориг өгдөг. Одоо дэлхий дээр тусгаар улсын үнэ цэнэ хэцүү нөхцөлд бүр ч илүү өндөрт тавигдаж байгаа учраас би үүнийг дээгүүрт тавьж байгаа юм. Дээр нь ардчилсан улсад амьдарч байгаагаа бүрэн ухамсарладаг. Шударга нийгмийн төлөө Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхээс гадна үүргээ биелүүлэх нь маш чухал гэж бодож байна.

Манай өнөөгийн төр Үндсэн хуулиа ноцтой зөрчиж байна. Шударга хариуцлагатай төрийг бүрдүүлэхэд иргэний оролцоо чухал. Үндсэн хуулиар олгосон үүргээ иргэд даанч муу биелүүлж байна. Сайн төрийг байгуулж чадахгүй байна. Сонгууль болгоноор иргэд маш хариуцлагагүй, чадваргүй, худалч хулгайч төрийг бүрдүүлсээр байгаагаа одоо цэгцлэх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn