Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Увс аймгийн иргэн Б.Орлом: Үндсэн хуулиа баримталж чиг  баримжаатай ажиллах хэрэгтэй

 

-Манай улсад Үндсэн хуулийн хэрэгжилт өдөр бүр зөрчигдөж байна. Хүний эрхийг дээдэлж хамгаалж байгаа төрийн байгууллага гэж байхгүй. Бид өнөөдөр социалист нийгмийн үеийн амьдралаасаа л дор амьдарч байна шүү дээ. Өдөр бүр л бидний эрх зөрчигдөж байна.  Тийм болохоор төрийнхөө гурван өндөрлөгт Үндсэн хуулиа баримталж чиг  баримжаатай ажиллахыг хүсэж байна.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn