Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Д.Эрдэнэцэцэг: Тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцдэггүй

 

-Би боловсролын салбарт 30-аад жил ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан. Гавьяаныхаа амралтад гараад бидний төрөөс авч байгаа тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхээргүй байна шүү дээ. Бид бүхэн бас миний хувьд улс орныхоо ирээдүй болсон хүүхдэд боловсрол олгохын төлөө  60 нас хүртлээ хөдөлмөрлөсөн байна.Бид зүгээр суух биш чадах чинээгээрээ  хөдөлмөр эрхлэхийг боддог. Энэ бүхэн дээр хүний эрх зөрчигдөж байна. Үндсэн хуульд  ардчилсан ёс,  эрх чөлөө, тэгш байдлын талаар тодорхой заасан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn