Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
Баянгол дүүргийн 31-р хорооны иргэн Ц.Алтанзул: Иргэд хуулийн гадуур орхигдож байна
-Үндсэн хууль бол муу хууль бол биш. Сайн хуулиудыг баталдаг хэдий ч манай улсад хэзээ ч хэрэгждэггүй. Журмууд нь хуулиа үгүйсгэж, цаасан дээр л үлддэг. Жишээлбэл, Улс орныхоо нэгэн цаг үеийн түүхийг салбар салбартаа бүтээлцэж явсан ахмадууд маань ийм амьдралыг туулна гэж бодоогүй.Тэдний авч байгаа тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна шүү дээ. Хэрэв хуулиа дагаад, үүрэг хариуцлага байдаг бол бодит байдал дээр хэрэгжих боломжтой. Гэвч ард иргэдэд үнэхээр хуулийн сайхан заалтууд хүрэхгүй байна. Хэрэв хууль хэрэгждэг бол хүн бүр амар амгалан, тайван амьдрах байсан. Жишээлбэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрхээ эдэлж, дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй хуулийн гадуур орхигдож байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд сурах бүрэн эрхтэй. Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан байдаг шүү дээ. Бид хүүхдүүдээ сургуульд сургахын тулд бүх зүйлийг нь бэлдэж өгдөг. Гэтэл сурах эрхийг нь эдлүүлэхгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn