Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

 

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 17 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Мягмар:

-Монгол Улсын Үндсэн хуулийг өдгөөгөөс 34 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлан 1992 оны арвандугаар сарын 12-ны өдрөөс эхлэн улс орон даяар иргэн бүр дагаж мөрдөн эхэлсэн.

Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, оршин тогтнохын амин сүнс болсон зургаан бүлэг 70 зүйл бүхий Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, төрт ёс, түүхэн уламжлал, соёл иргэншил, олон талт нийгмийн харилцааны түлхүүр билээ.

 Монгол Улсын иргэн бүрийн зүрхэнд сэтгэлийн ариун хүндлэлд баринтаглагдан орших учиртай. Технологид суурилсан эрчимтэй хөгжлийн эрин зуунд нийгмийн хөгжил, шинжлэх ухааны ололт амжилт, амьдралын шинэ хэв маяг, нийгмийн харилцааг даган хуулийн хэрэгцээ, шаардлага, хүчин чадал, зохицуулах зүйл нь цаг үеэсээ хоцролгүй шинэчлэгдэн сайжирч байх нь нэн чухал байдаг. Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, мөрдөн хэрэгжүүлэх нь Монгол хүн бүрийн үүрэг билээ. Хуулийн дор төр оршдог тул иргэн бүрээс эх болсон хуулийн хэрэгжилт, төрийн үйл хэрэг эхлэх учиртай.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn