Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2026 оны хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.  Хаврын чуулган нээхтэй зэрэгцэн хаврын улс төр идэвхжиж эхэлдэг.  Тэгвэл ирэх хаврын чуулганы халуун галтай сэдвүүд юу байх тухай тоймлон хүргэе. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

Гааль… Энэ нэр бараг л авлига гэдэг “үг”-тэй зоосны хоёр тал болтлоо хоршсон. Авлига хамгийн ихээр нүүрлэсэн байгууллагын жагсаалтад “айраг” алдалгүй олон жил болж байна. Хэн ч даргаар очоод авлигаас салдаггүй, ийм нэг газар байгаа юм. Сүүлдээ, 2022-2023 онд нүүрсний хулгайнууд илрэх үеэр баахан гаалийн байцаагч олон сая тонн нүүрсийг бүртгэлгүйгээр хил давуулсан асуудалд холбогдсон. Түүний дараа Засгийн газар цагдаагийн байгууллагад ЭЦГ, УМБГ-т Эдийн засгийн гэмт хэрэгтэй  мөрдөх хэлтэст мөрдөн байцаагчаас ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга хүртэл дэвшиж ажилласан цагдаагийн хурандаа Г.Отгонжаргалыг ГЕГ-ын даргаар томилсон. Гэвч, түүний удирдсан он жилүүдэд ГЕГ улсын төсвийн төлөвлөгөөт орлогоо бүрдүүлж чадахаа больсон. Ядахад, ГЕГ-ын төсөвт оруулах мөнгө жилээс жилд нэмэгдэж, түүнийг бүрдүүлж чадаагүй хувийн хэмжээ ч дагаад өсдөг болсон. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Джеффри Сакс: Европ АНУ-тай хамт чимээгүй байгаа ч бусад улсууд Венесуэлийг хамгаална гэж найдаж байна

АНУ 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн эсрэг "Үнэмлэхүй шийдэмгий ажиллагаа" (Operation Absolute Resolve) нэртэй цэргийн ажиллагааг эхлүүлж, тус улсын ерөнхийлөгч Мадурог эхнэрийн хамт баривчлан АНУ-д авчирсан байна. 
Энэ үйл явдлын талаар Норвегийн улс төр судлаач, улс төрийн тоймч Гленн Эрик Андре Диесени АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор Джеффри Сакстай хийсэн “US Attacks Venezuela & Kidnaps President Maduro” ярилцлагаа youtube-д тавьсан байна. 
Профессор Джеффри Сакс нь 1989 онд Польшийн Ерөнхий сайд Тадеуш Мазовецкийн Засгийн газарт, мөн ЗХУ-ын Ерөнхийлөгч Михаил Горбачев, дараа нь ОХУ-ын Ерөнхийлөгч Борис Ельцин нар урьж, улс орнуудаа зах зээлийн эдийн засагт шилжүүлэх ажлыг зөвлөн удирдаж байсан билээ. 
Дэлхий дахинаа энэ дайныг олон талаас нь тайлбарлаж байгаа ч АНУ-ын эрдэмтэн судлаачид юу гэж тайлбарлаж буйг товчлон орчуулан хүргэж байна. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.