Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь
Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
-“1992 онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль бий болсон. Энэ бол манай орныг хувьсгаж, өөрчилсөн шинжтэй хууль юм. Шинэ Үндсэн хуулийг батлахдаа “БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээр шилжих тухай” гэж Үндсэн хуулийн түвшний хуулийг тухайн үед бас баталж гаргасан. Энэ нь Үндсэн хууль жинхэнэ утгаараа ард түмэн, төр хоорондын “ард түмний нийгмийн гэрээ” болж чадсан гэж мэргэжлийнхэн, иргэд ойлгох ёстой. 1990-ээд оны үед аж төрж, амьдарч байсан бүх монгол хүн Үндсэн хууль шинэчлэхэд оролцсон гэхэд хилсдэхгүй. Шүүх эрх мэдлийн бүлэгт гэхэд л тухайн үед шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байсан бүх албан хаагч саналаа өгч оролцож байсныг би тодхон санаж байна. Тийм ч учраас энэ Үндсэн хууль эхлэхдээ “Монголын ард түмэн бид” гэж эхэлдэг. Ийм эхлэлтэй өөр хууль байхгүй. Тиймээс энэ бол бид бүхний хүсэл зориг, ирээдүйг харж байгаа алсын хараа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn