Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь
Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо. “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж, Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.
Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм” хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ. Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.
-Б.Чимид гуай нарын томчууд маань Үндсэн хуульт цаазат төрийнхөө түүхийг судалцгаасан юм билээ. Тэгээд ч “эцэг” хуульдаа “Их засаг” гэсэн нэр өгөх тухай хэлэлцүүлж байв. Мань мэтээс өгсүүлээд хуучин талыг баримталдаг, одоогийн мөрдөж байгаадаа дасчихсан тийм хүмүүс голлож байсан болохоор “Үндсэн хууль” гэдэг нэрээрээ явсан л даа. Үндсэн хуулийн хууль зүйн бичиг баримтыг боловсруулахад Б.Чимид гуай, Р.Гончигдорж, Л.Лүндээжанцан нар гол үүрэгтэй байв. Бас УИХ-ын гишүүн байсан С.Төмөр гээд их сүрхий хүн байсан даа. Энэ хэд маань л хууль зүйн бичиг баримтыг чамбайруулж хэлэлцүүлсэн юм шүү дээ. Урьдчилсан төслийг аймгуудын намын хороодоор нэлээд хэлэлцүүлсэн. Тэр үед англи хэл мэддэг хүн тоотой байсан цаг. Орос хэлээрээ дамжуулж л гаднын өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалж байсан. Манай Үндсэн хуулийн том концепцын шинж чанартай зүйл бол хүний эрхийн тухай асуудал. Энэ бол Үндсэн хуулийн улаан шугамаар диагональдаж явсан зүйл. Үүрэг нь гүн агуулгаараа давхар холбоотой байх л даа. Иймд эрх, үүргийн харьцаа байх л ёстой. Гэхдээ шинэ Үндсэн хуульд үүргээ орхигдуулаад эрхийг нь түлхүү хийсэн тал бий. Шинэ Үндсэн хууль гарах болсон нь түүхэн нөхцөл байдал, улсын хөгжлийн захиалга байв. Тэрнээс гэнэтхэн нэг өглөө босож ирэнгүүтээ баталчихсан асуудал биш л дээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn