“Таван толгой төмөр зам” ХХК нь хөдөлмөрийн нөөцийг оновчтой зохион байгуулах, санхүүгийн нөөцийг үр ашигтай хуваарилах, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй хангах чиглэлд тогтмол менежмент, хяналтыг хэрэгжүүлэн ажилласнаар 2025 оноо үдэж байна. Энэ оны онцлох ажлуудаа нэрлэж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам барих тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. 2025.02.14

Гашуунсухайт-ганцмод хил холболтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хэлэлцээрийг соёрхон баталлаа. 2025.03.27
Монгол Улс анх удаа 1520 мм-ийн царигийн төмөр замд зориулсан “Эргэдэг авто угсраатай ачааны хагас вагон”-ыг амжилттай угсарлаа

Гашуунсухайт–Ганцмодын төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд жилд 10 сая тонн нүүрсийг вагон хөмрөгчөөр буулгах шаардлагыг шийдвэрлэх зорилгоор Монголын төмөр замын салбарт анх удаа эргэдэг авто угсраатай хагас вагоныг нэвтрүүллээ.
Монгол,Хятадын Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын нээлт боллоо

Энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд 1955 оны хэлэлцээрээр байгуулсан Замын-Үүд, Эрээн төмөр замаас хойш хийгдэж буй хоёр дахь төмөр зам болох юм. Энэ төмөр зам холбогдсоноор боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 165 сая тоннд хүрч, жилд 1.5 тэрбум ам.доллароор орлого нэмэгдэнэ.
Монгол Улс, БНХАУ-ын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүлээ


“Таван толгой төмөр зам” ХХК болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Төмөр замын барилгын гүүрний инженерийн товчоо групп” ХХК төмөр замын хил холболтын төслийн гүүрний анхны тулгуур цооногийн өрөмдлөгийг хийж, барилгын ажлыг албан ёсоор эхлүүллээ.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалт үргэлжилж байна

“Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл”
Монгол Улс, БНХАУ хоёрын стратегийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй түүхэн бүтээн байгуулалт.Тус төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт, Тавантолгой–Гашуунсухайт чиглэлийн төмөр замын үргэлжлэл болж, хилийн гүүрэн байгууламжаар дамжин БНХАУ-ын Ганцмод–Ваншүйчюань чиглэлийн төмөр замтай холбогдох стратегийн ач холбогдолтой дэд бүтцийн ажил юм. Төслийн бүтээн байгуулалт 2025 оны 6 дугаар сарын 15-нд анхны шонгийн өрөмдлөгөөр эхэлж, улмаар хил орчмын “Бүтээн байгуулалтын хаалттай бүс”-ийн геодезийн хатуу цэгүүдийг ерөнхий гүйцэтгэгчид хүлээлгэн өгснөөр барилга угсралтын үндсэн ажил албан ёсоор эхэлсэн.
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь нийт найман багц ажлаас бүрдэнэ. Үүнд төмөр замын дээд, доод бүтэц, урт гүүр, эрчим хүч, барилга байгууламж, дохиолол холбоо, авто зам, тоног төхөөрөмж, стандарт зэрэг багтаж байна. Уг төсөл нь I зэрэглэлийн, 1520 мм болон 1435 мм-ийн хос царигтай, 19.4 км гол зам, 32.6 км дэлгэмэл урт, 9.4 км урт гүүрэн байгууламж, 19 төрлийн барилга байгууламжийг байгуулна.
Жилд өргөн царигаар 20 сая тонн, нарийн царигаар 10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай. 2025 оны арван хоёрдугаар сарын 04-ний өдрөөр төслийн хаалттай бүсэд нийт 180 гаруй инженер, техникийн ажилтан, 73 нэгж машин механизм байгууламжуудын үндсэн суурийн ажилд төвлөрөн ажиллаж байна. Кемп, бетон узел, арматур бэлтгэх талбай болон материалын лабораторийн барилга байгууламжуудын ажил 100 хувь дууссан. жаазан гүүрний барилга угсралтын ажил 11.44 хувь, ус зайлуулах хоолойн барилга угсралтын ажил 10.12 хувийн гүйцэтгэлтэй байна. Урт гүүрний барилга угсралтын ажил нийт гүйцэтгэл 6.7 хувьтай байна. Шон суурь байгуулах, тулгуурын хөндлөн нуруу болон завсрын тулгуурын барилга угсралтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Онцлох ажлын хүрээнд төлөвлөгдсөн 79.619 урт метр шон суурийн өрөмдлөгийн ажлаас 12.276 урт метр нь гүйцэтгэгдээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 22. БААСАН ГАРАГ. № 241 (7738)