Б.ЖАВХЛАН
Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ тэр дундаа фейсбүүк чатаар дамжуулан нэр бүхий банкны логотой хаягаар “Та мөнгө хожлоо банкны нууц үгээ оруулж мөнгөө аваарай” гэх хуурамч мэдээлэл тархаж иргэд мөнгөө алдах тохиолдол нэмэгдэж байна. Тодруулбал, энэ дүгээр сарын 03-ны өдөр нэр бүхий иргэн дээрх мэдээллийн дагуу нууц үгээ хийж 3.3 сая төгрөгөө алдаж хохирсон байна. Хэрэв энэ төрлийн мэдээлэл танд ирсэн бол сайтар нягталж, үл мэдэх линк дээр дарж хувийн болон дансны мэдээллээ оруулахгүй байхыг анхааруулж байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал.