Б.ЖАВХЛАН

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд аврах ажиллагааны гурван, гал түймрийн 42 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд гал түймрийн улмаас нэг иргэн амь насаа алджээ.

Алба хаагчид дөрвөн иргэний аюулгүй байдлыг ханган, 1.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Тодруулбал хоёр гэр, 16 өвөл, зуны сууц, хогийн цэг тав, автомашин хоёр, чингэлэг хоёр, орон сууцанд эд хогшил шатсан таван дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн болохыг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Өвлийн улиралд гэр хорооллын айл өрхүүд пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг хангаж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалган, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг холбогдох байгууллагаас зөвлөлөө.