Фото: Reuters

Дэлхийн гуравдугаар дайн 2026 онд эхэлж магадгүй. Энэ бол Британийн Daily Star хэвлэлийн тоймчдын  таамаглал юм. Тэд шинжээчдийн санал бодлыг иш татан болзошгүй зөрчилдөөний таван гол хэсгийг дурдсан.

Эхнийх нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Венесуэлийн эсрэг хүчтэй бодлого баримталж байгаатай холбоотой Карибын тэнгисийн хурцадмал байдал юм.

Хоёр дахь болзошгүй мөргөлдөөний бүс бол Орос болон тус бүс нутгийн орнуудын хоорондох хурцадмал байдал улам бүр нэмэгдэж буй Финландын булан гэж үзжээ.

Ажиглагчдын тэмдэглэж буйгаар, гурав дахь болзошгүй хурцадмал цэг бол Тайванийн асуудлаарх мөргөлдөөнд татагдаж болзошгүй Хятадын эрэг орчмын Кинмен арлууд гэнэ.

Дөрөв дэх  халуун цэг бол дэлхийн газрын тосны тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолой гэж шинжээчид үзжээ. Израйль эсвэл АНУ-тай мөргөлдөөн хурцадсан тохиолдолд Иран уг хоолойг хаахыг оролдож болзошгүй гэж шинжээчид болгоомжил байгааг тус хэвлэлийн тоймд тэмдэглэжээ.

Өмнөд Солонгос  болон  Хойд Солонгостой холбоотой буюу Солонгосын хойгийг тав дахь халуун цэг гэж үзсэн байна.

Эх сурвалж: zms.mn