Б.Нандин

АНУ өнөөдөр буюу бямба гарагийн шөнө Венесуэль улсад агаарын цохилт өглөө. Мөн тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро болон тэргүүн хатагтай Силия Флорес нарыг баривчилсан тухайгаа Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдлээ. Трамп "Америкийн Нэгдсэн Улс Венесуэл болон тус улсын Ерөнхийлөгч Николас Мадурод томоохон хэмжээний цохилт өгч түүнийг эхнэрийнх нь хамт баривчилсан” хэмээн Truth сошиал хуудсаар дамжуулан мэдэгдэв.  Гэвч тэрээр хэзээ ямар нөхцөл байдалд, хаанаас баривчилсан зэрэг тодорхой мэдээллийг өгөөгүй байна. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог хар тамхины хэрэгт буруутган баривчилсан бололтой.

Венесуэлийн Засгийн газар онц байдал зарлаж ерөнхийлөгч болон тэргүүн хатагтай нарыг амьд байгаа гэсэн баталгааг шаардаж байна гэж BBC агентлаг дамжуулав.