Сэлэнгэ нутгийнхний шинэ жилийн “Алтан буудай” хүндэтгэлийн цэнгүүн өнгөрсөн долоо хоногт болсон. “Алтан буудай” шинэ жилийн хүндэтгэлийн цэнгүүний 2025 оны онцлох хүнээр Монгол Улсын арслан Б.Орхонбаяр тодорсон байна. 
2025 онд “Netflix”-ийн "Physical: Asia" олон улсын шоу нэвтрүүлэгт эх орноо төлөөлөн оролцож, багийн ахлагчаар сонгогдон дэлхийд Монголын спорт соёлыг таниулсан нь Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөсөн чухал үйл явдал байсныг онцолж, тууштай хөдөлмөр, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт гаргаж, залуу үеийнхэнд үнэтэй үлгэр дуурайлал үзүүлж буй явдалд төрөлх Сэлэнгэ нутгийнхан нь хүндэтгэл үзүүлж ийнхүү Сэлэнгийн 2025 оны онцлох хүнээр тодруулсан байна. 
Эх сурвалж: zms.mn