Д.Мягмаржаргал

Сэлэнгэ аймгийн сум, тосгодын нутгийн зөвлөл, Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоо, "Creative Selenge" залуучуудын клуб зэрэг байгууллага хамтран “Алтан буудай” шинэ жилийн цэнгүүнийг гурав дахь жилдээ зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүс оролцдог аж. Тус цэнгүүний үеэр "Оны онцлох" хүмүүсийг шалгаруулжээ.

Сэлэнгэ аймгийн 2025 оны спортын салбарын "Онцлох хүн"-ээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин Л.Энхрийлэн тодорсон байна. Мөн "Онцлох хүн"-ээр Улсын арслан Б.Орхонбаярыг тодруулжээ.

Түүнчлэн Хүмүүнлэгийн салбарын "Онцлох хүн"-ээр Монгол Улсын Аж Үйлдвэрийн Гавьяат ажилтан Ч.Чинбатыг шалгаруулсан байна.