Тажикистан , Афганистаны хил дээр террорист бүлэглэлтэй зэвсэгт мөргөлдөөн гарсан гэж Nuz.uz сайт Тажикистаны Үндэсний аюулгүй байдлын улсын хорооны мэдээллийг иш татан  мэдээлсэн байна.  

Тодруулбал, террорист байгууллагын гурван гишүүн Тажикистаны Хатлон мужийн Шамсиддин Шохин дүүрэгт хууль бусаар хил давсан байна. Хилийн харуулуудтай болсон буудалцааны үеэр зэвсэгт этгээдүүдийг устгасан байна.  Энэ үеэр Тажикистаны хоёр цэрэг амиа алджээ.

Мөн Афганистанаас отрядыг устгасны дараа хил орчмын байдал хэвийн болж, тогтвортой хэвээр байгааг тодруулсан байна.

Фото:  Ройтерс

Эх сурвалж: zms.mn