Хархорум хотын тухай хуулиар олгогдсон Хархорум хотын баярын өдрийг тохиолдуулан, түүхэн нийслэлээ дахин сэргээн босгох их үйлсэд бодитой хувь нэмэр оруулж буй байгууллага, хамт олонд талархал илэрхийлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд Хархорум хотын бүтээн байгуулалт, судалгаа шинжилгээ, төлөвлөлт, дэд бүтцийн ажлуудад идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй дараах байгууллага, төлөөллүүдэд:

-Түүх, археологийн чиглэлийн судлаач, эрдэмтэн докторууд,

-Хархорин АЗЗА компанийн хамт олон,

-“Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөлөлд тус тус талархлын батламж, талархлын бичиг гардуулан өглөө.

Арга хэмжээнд Хархорум хотын Захирагч Л.Халтар, Захирагчийн ажлын албаны удирдлагууд болон холбогдох албаны төлөөллүүд оролцож, Хархорум хотын өнөөгийн бүтээн байгуулалтын явц, цаашдын хөгжлийн зорилт, хамтын ажиллагааны ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Хархорум хотын бүтээн байгуулалт нь:

-Монголын түүх, соёл, тусгаар тогтнолын бэлгэдэл,

-Бүсчилсэн хөгжлийн шинэ төв,

-Ирээдүйн Монголын хөгжлийн тулгуур суурь хот юм.

Иймд энэхүү их бүтээн байгуулалт нь төр, шинжлэх ухаан, хувийн хэвшил, судлаач мэргэжилтнүүд, иргэдийн нэг зорилго, нэг итгэл, нэг сэтгэлийн нэгдэл дээр тогтож байж амжилтад хүрэх билээ.

Эх сурвалж: zms.mn