-Төрдөө зүтгэсэн, түмэндээ хүндлэгдсэн дүрэмт хувцастай хүмүүсээр багаасаа хүрээлүүлсэн болохоор цагдаагийн мэргэжил их дотно санагддаг. Хүүхэд байхаасаа аав, өвөөгөөрөө бахархаж өссөн охин одоо Тээврийн цагдаагийн албанд нярваар цагдаагийн дэд ахлагч цолтой ажиллаж байна. Энэ жил дүү маань сургуулиа төгсөж, манай гэр бүлд удам залгасан цагдаа нэгээр нэмэгдсэн сайхан үйл явдал болсон.
Эрч хүч, хүсэл мөрөөдлөөр дүүрэн энэ насыг бэлэглэсэн ижий аавдаа хамгийн их талархаж байна. 25 насыг өөрийгөө хөгжүүлж, сурч хүмүүжүүлэхэд хамгийн тохиромжтой гэж боддог бөгөөд энэ хугацаанд эргэн тойрны мундаг хүмүүсээсээ аливааг нямбай, хариуцлагатай хийж, цаг баримтлахын үнэ цэнийг суралцсаар байна. Цаашдаа өөрийгөө илүү хөгжүүлж, мэргэжил боловсролоо дээшлүүлж, цолоо ахиулахыг зорьж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7741)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn