Намайг Э.Доржсүрэн гэдэг. Би Утга зохиол судлаач мэргэжилтэй. Өдгөө Усны гудамж уран зохиолын сайтад редактораар ажиллаж байна. 
Хүүхэд байхад энэ насны ах эгч нар маань их л том хүн шиг санагддаг байжээ. Мөн бүхнийг өөрийн дураар шийддэг аз жаргалтай хүмүүс шиг санагддаг байв. Гэвч аливаа зүйлийг өөрөө шийдэх боломжтой байна гэдэг нь түүнийг дагасан үүрэг хариуцлагыг ч хүлээх ёстой болохыг одоо ойлгож байна. Хариуцлагатай, ухамсартай, эрх чөлөөтэй насанд хүрэгч байх нь надад таалагдаж байгаа шүү.  
Энэ жил надад тохиолдсон гунигтай, баяр жаргалтай бүх зүйлс бэлэг байлаа. Аль нэгийг нь онцолмооргүй байна аа. Хагацал зовлон тохиогоогүй л бол учирч буй юм бүхэн ямарваа нэгэн зүйлд нөлөөлөх нь, ирээдүйг бүтээх нь дамжиггүй гэж итгэдэг. Бидэнд сонголт байгаа нь, сонгох, алдах боломж байгаа нь хамгийн сайхан зүйл юм даа. 
Энэ онд шударга, өөртөө үнэн хандахыг сурсан нь хамгийн том олз. Тийм ч болохоор энэ жил гаргасан шийдвэрүүддээ харамсахгүй байгаа. 
Энэ жил маш санаандгүй байдлаар эрүүл амьдрах, эрүүл хооллох нь ямар чухал болохыг ойлгосон. Цаашдаа улам эрүүл хооллож, илүү их дасгал хөдөлгөөн хийнэ гэж бодсон. Бүх зүйлд амжилттай байя гэвэл гагцхүү ийм энгийн зүйлсээс л эхлэх хэрэгтэйг ойлгосон болохоор тэр юм.
 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7741)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn