-Би багадаа цэргийн хүн болно гэж мөрөөддөг байлаа. Түүнчлэн дуулж, бүжиглэж, хөгжим тоглож, кино драмын дугуйланд явах зэргээр өөрийгөө хөгжүүлж, шинийг туршиж үзэх дуртай хүүхэд байсан. Харин энэ бүгд минь нэгэн цогц болон биелж, Зэвсэгт хүчний 336 ангийн мото буудлагын батальоны соёл хүмүүжлийн зааварлагч, сэтгэл зүйч хийж байгаа дэслэгч цолтой бүсгүй болсон. Ингэхээр хүн хүсэж, түүнийхээ төлөө хичээж чадвал биелэгдэшгүй зүйл үгүй гэмээр санагдана. Бодол биеллээ олдгийн адил аливаа зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдаг тул дотроосоо гэрэлтэж амьдраарай гэж хэлмээр байна.
Энэ жил баяр гунигийг хослуулсан олон үйл явдал амьдралд минь тохиосон ч тэр бүрд нугаралгүй сэтгэлийн хаттай байж, туршлага хуримтлуулж чадсан өөртөө талархмаар байна. Эрүүл саруул, элэг бүтэн амьдрал, намайг ойлгож, үргэлж тусалж дэмждэг гэр бүл, ажлын хамт олондоо бас талархаж байна. Ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалаад гэр бүл болон өөртөө цаг зав төдийлөн гаргаж чаддаггүй. Тиймээс ирэх онд олон зүйл төлөвлөсөн байгаа. Мөн үндэсний сур харваагаараа дахин хичээллэж эхэлнэ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 244 (7741)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn