Д.Мягмаржаргал

Энэ оны арванхоёрдугаар сарын байдлаар улаанбурханы нийт батлагдсан тохиолдол 13746 бөгөөд үүний 11370 нь Улаанбаатар хотод, 2371 нь орон нутагт илэрч уг өвчнөөр 11 хүн нас баржээ. Одоогоор ХӨСҮТ-д 12, орон нутагт 12 хүн эмчлэгдэж байгаа юм. Тэгвэл энэ сарын 25-ний өдрийн байдлаар нэмж батлагдсан есөн  тохиолдол байгаа ба улаанбаатарт нэг, орон нутагт найм батлагджээ. Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэнэ. Хэрвээ вакцинд хамрагдаагүй бол улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг уг халдварт өвчнөөс сэргийлэхийг ХӨСҮТ-ээс анхаарууллаа.