Итгэмжит редактор Я.Сумьяа

Улирч буй энэ 2025 онд Монголын хүүхдийн байгууллага 100 жилийн түүхт ойгоо тэмдэглэсэн. Энэ ойд зориулан “Зууны мэдээ” сонинд гаргасан тусгай найман нүүрийг бэлтгэх ажлыг хэн, хэнд хариуцуулах вэ гэдэг дээр Монголын пионерийн байгууллагын төв зөвлөлийн дарга асан Ч.Цэрэндулам гуай Я.Сумьяа... гэж нэр заажээ. Яагаад энэ сэтгүүлчид хариуцуулж байгааг мэдэх хүн олон ч, мэдэхгүй хүн ч бас олон. Учир нь УБДС-ийн монгол хэлний анги төгссөн Я.Сумьяа Хэвлэлийн нэгдсэн редакцад хэсэг ажиллаж байгаад 1981 онд “Пионерийн үнэн” сонинд Утга зохиолын ажилтнаар томилогдон ирж тус хэвлэлд 10 жил ажилласан намтар түүхтэй хүн. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

 Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай байна. Албан байгууллагууд 50 метрээс дотогш оногдсон цасаа цэвэрлэх нь цэвэрлэж, зарим нь огт цэвэрлээгүй дүр зураг хаа сайгүй. Улаанбаатар хотын төвд орших олон зуун гадаад, дотоодын иргэд зорчдог "Өглөөний гудамж" коток шиг мөстжээ. Төрийн өмчийн нийтийн эзэмшлийн газар гэсэн хөх бичигтэй пайз харагдавч энд эзэн алга. Пайз дээр “Төрийн өмчийг эвдэж сүйтгэсэн этгээдэд хуулийн хариуцлага тооцно” гэсэн сануулга, сэрэмжлүүлэгтэй. Гэвч хүнд ээлтэй хот гэж лоозогнодог хэр нь энд хүн унаж гэмтэж хохирвол хэрхэх тухай нэг ч үг, үсэг алга. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

2025 онд дэлхий дахинд өрнөсөн 9 үйл явдал

2025 он хөшгөө хаахад хэдхэн өдөр үлдээд байна. Улиран одож буй 2025 онд дэлхий дахинд олон онцлох үйл явдлууд болж өнгөрчээ. Улс төр, геополитикийн хурцадмал байдлыг намжаах гал зогсоох хэлэлцээр эхний үе шатаа амжилттай эхлүүлсэн бол уур амьсгалын өөрчлөлтийн бодит илрэл болсон байгалийн гамшигт үзэгдэл, газар хөдлөлтүүд хэд хэдэн удаа болов. Улстөрд төдийлөн анхаарал хандуулаад байдаггүй GenZ үеийнхэн томоохон эсэргүүцлийг эхлүүлсэн нь тэр болгон тохиогоод байдаггүй онцлох үйл явдлуудын нэг болов. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж, улс орныхоо дотоод асуудалд төдийгүй олон улсын улс төр, эдийн засгийн өнгийг тодорхойлох томоохон шийдвэрүүдийг гаргасан. АНУ-БНХАУ-ын худалдааны дайн илүү хурцаар өрнөх болов. Дэлхий дээрх хамгийн олон хүн шүтдэг католик шашны тэргүүн Францис хамба насан хутгийг олж, шинэ пап лам АНУ-аас тодорсон гээд өнгөрч буй 2025 он үйл явдал, ээдрээ нугацаа болон баяр гунигтай олон үйл явдлаар дүүрэн өрнжээ. Тэдгээрээс онцлох есийг тоймлон хүргэе. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.