П.БАЯР

“AIC Steppe Arena” мөсөн ордонд өдөр бүр гайхамшигтай хөтөлбөр бүхий үлгэрийн мэт орчноор гэр бүлээрээ аялах боломж бүрдлээ. “Сантагийн тосгон”-оор зочилсноор  “Сантаг аварсан нь” мөсөн дээрх хүүхдийн мюзикл жүжиг үзэх, Сантагийн тосгон бүхий үзэсгэлэнт орчинд зураг даруулах боломжтой.

Сантагийн тосгонд зочилсноор:

Санта захидал бичих шуудан,
 Сантатай хамт зураг даруулж, хүслээ хэлэх Selfie-zone,
 Game station (Playstation, Sega, Ширээний хөл бөмбөг),
 Киноны хэсэг,
 Face Art,
 Gingerbread байшин,
 Санта эмээгийн үлгэрийн цаг,
 Мөсөн тэшүүрээр гулгах,
 Амьд хөгжмийн тоглолт,
 DJ сет,
 Зориулалтын гадна талбайд чаргаар гулгах,
 Үлгэрийн сүйх тэргээр аялах, цасан баримлын уралдаанд гэр бүлээрээ оролцох,
 Ил гал дээр хөөсөн чихэр шарах,
 “PONY” морьтой зураг даруулах,
 Үлгэрийн баатруудтай уулзах боломжтой байх нь ээ.

Түүнчлэн халуун шоколад ууж цасан тоглоомуудаар тоглох,  Christmas market-ийн худалдаа, үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх, хамтрагч байгууллагуудын онцгой урамшууллууд,
 зул сарын болон шинэ оны тусгай баярт сюрприз зэрэг  олон гайхалтай хөтөлбөр та бүхнийг угтаж байна. Энэ хөтөлбөр 2026 оны нэгдүгээр сарын 1-ийг хүртэл үргэлжлэх бөгөөд тасалбарыг  www.shoppy.mn | ticket.mn/event/2819 | www.portal.mn-ээс захиалах боломжтой.

Эх сурвалж:www.zms.mn