Р.Оюун
Монгол Улсад 2019 онд ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль батлагдаж, улсын хэмжээнд бага, дунд ангид "Үдийн хоол" хөтөлбөр хэрэгжсэн. Сургуулийн орчин дахь хүнсний аюулгүй байдал, хүүхдийн шим тэжээлийн дутагдлыг шийдвэрлэх салбар хоорондын "Эрүүл хооллолт, аюулгүй хүнс" сэдэвт хэлэлцүүлгээр ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн өнөөгийн байдал, хүнсний хангамжийн тогтолцоо болон сургуулийн орчинд худалдаалагдаж буй хүнсний чанарт тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцлээ. Хүн амын хоол тэжээлийн үндэсний VI судалгааны үр дүнгээс харахад сурагчдын эрүүл мэндийн үзүүлэлт анхаарал татахуйц түвшинд байна. Тухайлубал, сурагчдын 7.6 хувь нь цус багадалттай. Нийт хүүхдийн 89.1 хувь нь Д аминдэмийн дуталтай үүний 67.3 хувь нь хүнд болон хүндэвтэр дуталтай байжээ.
Харин өдөр бүр жимс иддэг сурагч 4.6 хувь, сүү, цагаан иддээ тогтмол хэрэглэдэг хүүхэд 18.9 хувь байна. Сурагчид өдөрт дунджаар 4800 төгрөгийг сургуулийн орчинд хүнс авахад зарцуулдаг. Энэ нь ихэвчлэн хориглосон хүнс, чихэрлэг ундаа, тосонд шарсан бүтээгдэхүүн байна. Хэлэлцүүлгээр сургууль, цэцэрлэгийг дундын дамжлагагүйгээр үндэсний үйлдвэрлэгчидтэй шууд холбох. Тендерийн үйл ажиллагааг ойлгомжтой болгох. Хүүхдүүдийг хүнсний шошго уншиж сургах, аюулгүй хүнсний сонголт хийх дадалд уриалах. Төрийн байгууллага болон үйлдвэрлэгчдийн хоорондын мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх. Хүүхдүүдэд зориулсан "Хүнс худалдан авах үеийн сонголт" сошиал групп болон богино хэмжээний рийл, зөвлөгөө мэдээллийг түгээх. Үнийн өсөлтөөс үүдэлтэй хоолны чанар муудахаас сэргийлж, хүнсний хангамжийн оновчтой бүтцийг хэлэлцэх юм.
Эх сурвалж www.zms.mn