Д.МЯГМАРЖАРГАЛ

Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байна.

Эмнэлэгт 2,666 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 64.7% (1,725) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа ба өмнөх өдрөөс 138 тохиолдлоор нэмэгджээ. Амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант жирэмсэн эмэгтэй (n-54) байна.

Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 49.5% (51) нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай ба өмнөх өдрөөс хоёр тохиолдлоор нэмэгджээ.

Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,464 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 65.3% (956) байна. Өмнөх өдрөөс 386 тохиолдлоор нэмэгджээ.

Томуугийн улирал үргэлжилж байгаа тул иргэд та бүхэн олон нийтийн газраар явахдаа амны хаалт зүүх, бага насны хүүхэдтэй өрхийн гишүүд гаднаас орж ирэхдээ ам хоолойгоо зайлж, гарын ариун цэврийг сахих зэрэг энгийн дадлуудаа хэрэгжүүлэн өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүллээ.

Эх сурвалж: zms.mn