Д.МЯГМАРЖАРГАЛ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 16 аймгийн 29 суманд аюулт үзэгдэл, 85 удаагийн ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 5 иргэний амь насыг авран хамгаалж, 40 иргэнийг утаажилтын бүсээс гарган тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Нийт дуудлагын 75 нь объектын гал түймэр, 10 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байжээ. Сүүлийн үед бүртгэгдсэн гал түймрийн дийлэнх нь аж ахуйн нэгж, байгууллагын обьектод гарч байгаа бөгөөд галын аюулгүй байдлын шаардлага ханган ажиллахыг ОБЕГ-аас анхаарууллаа.

Эх сурвалж: zms.mn