“Сумын донор” санаачилж, олон хүний амь аварсан Г.Налжирмаа эмч

Энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа нутаг орондоо Налжаа эмч хэмээн алдаршсан, Завхан аймгийн Цэцэн-Уул суманд насаараа ажиллаж, одоо гавьяаны амралтаа эдлэн суугаа Г.Налжирмаа эмчийг урьж түүний амьдрал, үүх түүхээр аялснаа хүргэе.
Нийтлэлийн минь баатрыг таньдаг хүн бүр Налжаа эмч хэмээн дотночлон дуудна. 80 нас дөхөж байгаа ч ирсэн зочдодоо гараа гарган хоол цайгаар дайлаад хөнгөн шингэн ч гэж жигтэйхэн. “Өвөлдөө Налайхдаа, зундаа нутаг явдаг хоёр нутагтан болсоон” гэж хуучилсаар биднийг угтав. Ийнхүү Улаанбаатарын утаанаас хол Налайх дүүрэгт хөгшинтэйгөө хоёулаа товхийсэн байрандаа дулаахан өвөлжиж хавь ойрын хүмүүстээ хүндлэгдэн аж төрөн сууна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Д.Тэнгис: Утаатай тэмцэх санхүүжилт тодорхой байх хэрэгтэй

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор эрчим хүчний инженер Д.Тэнгисийг урьж, агаарын бохирдлыг бууруулах арга замын талаар ярилцлаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
“Мад тавиулсан" АН-ынхан Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулаад эхлэв үү?

АН-ын бүлгийн гишүүд пүрэв гарагт Ерөнхий сайд Г.Занданшатартай уулзсан. Ингэхдээ тэд дэд сайд нарыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад гардуулав. Гэвч Ерөнхий сайд тэдний энэхүү нүүдлийг тооцоолж байсан мэт “мад” тавиад гаргалаа. АН-ын дарга О.Цогтгэрэл уулзалтын үеэр “Сүүлийн үед УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар албан тушаалын халаа, сэлгээ, томилгоог л хийж байна. Зардал нэмсэн томилгоог хийж байна. Түүний нэг нь дэд сайдын томилгоо. Ардчилсан намын бүлгийн хувьд дэд сайдын томилгооноос гадна төсвийн тасалдал, бизнес эрхлэгч аж ахуй нэгжийн дампуурал гээд энэ асуудлыг мөн давхар хөндөж төрөө цомхон болго, төсвөө тана, энэ ажил дээр бодлогын том баримт бичгээ оруулж ир, ард иргэдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа дэд сайдын томилгоогоо цуцал” гэдэг шаардлага тавьсан.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.