Б.ЖАВХЛАН

Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд объектын түймрийн нийт найман тохиолдол бүртгэгджээ. Тодруулбал, нийт дуудлагын дийлэнхийг байшин, гэр шатсан тухай дуудлага эзэлж байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Иймд, иргэн бүр анхаарал сэрэмжтэй байж, санамсар болгоомжгүй байдлаас үүдэн эд хөрөнгө, эрүүл мэндийн хохирол амсахгүйн төлөө гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.