Б.ЖАВХЛАН

Сөүл хотын цагдаагийн газраас Монгол Улсын иргэн 40 настай эрэгтэйг хуурамч гадаад валют солихыг завдсан хэргээр баривчлан саатуулжээ. Иргэн A нь өнгөрөгч арваннэгдүгээр сарын 21-д Сөүл хотын Жунгу дахь валют солих цэгт хуурамч иен солихыг завдсан байна. Энэ нь ойролцоогоор 10 сая вон болох байжээ. Тухайн үед валют солих газраас уг хуурамч дэвсгэртүүдийн талаар тодруулахад тэрээр хэргийн газраас зугтаажээ.

Цагдаагийн байгууллагаас Монгол Улсын иргэнийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, Кёнги аймгийн Ханам дахь ажлын байрны гаднаас нь баривчилсан талаар мэдээллээ. Иргэн A нь хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ажилладаг байсан байна. Хэргийг прокурын байгууллагад энэ долоо хоногт шилжүүлжээ.