1. “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК (МИК)-д Америкийн Нэгдсэн Улсын Хөгжлийн Санхүүжилтийн Байгууллагаас (DFC) 150 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг урт хугацаатайгаар олгох шийдвэрийг 2025 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр гаргалаа.

2. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог амжилттай шинэчилж, ISO/IEC 27001:2022 шинэчлэгдсэн стандартыг амжилттай баталгаажуулсан. Мөн Нийцлийн менежментийн ISO 37301:2021 олон улсын стандарт, Эрсдэлийн удирдлагын менежментийн ISO 31000:2018 олон улсын стандартын баталгаажуулалтын нийцлийг үргэлжлүүлэн амжилттай баталгаажуулж, олон улсын сайн туршлагад суурилсан нийцэл болон эрсдэлийн удирдлагын тогтолцоог амжилттай хэрэгжүүлж буйн илрэл боллоо.

3.МИК Групп компани анх удаа “Компанийн хүлэмжийн хийн ялгаруулалтын тайлан”-г боловсруулан, олон улсын стандарт, аргачлалд нийцүүлэн ил тод тайлагналаа.

4. “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Индонез улсын орон сууц санхүүжилтийн компани болох “PT Sarana Multigriya Finansial(Persero)” (SMF), Узбекистаны Ипотекийн Санхүүжилтийн Компаниудтай хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд, санамж бичгийн хүрээнд хоёр орны орон сууц санхүүжилтийн шилдэг туршлагыг хуваалцахаар болов.

5.МИК Актив 37, 38, 39 Тусгай зориулалтын компаниар дамжуулан нийт 1.7 их наяд төгрөгийн дүнтэй, 15,620 зээлдэгчийн орон сууцны ипотекийн зээлийг үнэт цаасжууллаа.

6.Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК, “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна.

7. Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав.

8. Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д туршлага судлав.

9.Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.


10.Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбарын экспертүүд хамтран жил бүр шалгаруулдаг” тогтвортой санхүүгийн үйл ажиллагаа, авч хэрэгжүүлсэн санал санаачилгаараа салбараа манлайлан, үндэсний хэмжээнд чухал хувь нэмэр оруулж буй гишүүн байгууллагуудаас “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 238 (7735)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn