Д.МЯГМАРЖАРГАЛ

Нийслэлийнхэн өвлийн улиралд агаарын бохирдол, автомашин, үйлдвэрлэлийн утаанаас үүдэн хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Энэ нь нүдний дор хөхрөлт үүсэх, бие цоохортох зэргээр илэрдэг. Бид хүчилтөрөгч, азот, устөрөгчийн холимогоор амьсгалдаг. Харин хүчилтөрөгчгүй орчинд хүний тархины үйл ажиллагаа 2-5 минут зогсдог байна. Агаар дахь хүчитөрөгч 20-21 хувь байхад хүн хэвийн амьсгалдаг. Харин бүгчим, олон хүнтэй газар агаар дахь хүчилтөрөгч 16-17 хувь болж буурснаар толгой өвдөх, нозоорох шинж тэмдэг илэрдэг ажээ.  

Нярай хүүхэд хүчилтөрөгчийн дутагдалд орсноор хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлтэй 

Тархи бусад эрхтэн тогтолцооноос илүү хүчилтөрөгчөөр тасралтгүй хангагдаж байх ёстой. Хэрэв тархинд хүчилтөрөгч дутагдвал эд эсүүд гэмтэж, удаан хугацаагаар үргэлжилбэл тархины эд эс үхжиж гэмтдэг хэмээн нийслэлийн “Өргөө” амаржих газрын анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх зэрэгтэй, хүний гавьяат эмч Ш.Цэрэнсамбуу хэллээ. 

Эмийн эмчилгээнээс нэн түрүүн хүүхдийн асаргаа сувилгаа нь гол эмчилгээ юм. Хамгийн чухал нь агаар салхинд тогтмол гарах шаардлагатай байдаг. Хүүхэд хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадвал эм уух шаардлагагүйгээр эмчлэгддэг аж. 

Эх сурвалж: zms.mn