Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нарын өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Уянга, чуулганы санал хураалтаар Үндэсний их баяр наадам, цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амрах зохицуулалтыг дэмжсэн талаар мэдээлэв.
Төрийн байгуулалтын байнгын хороо тус хуулийн төслийг дэмжиж, намрын чуулганаар эцэслэн батлуулахаар шийдвэрлэлээ.