Д.Мягмаржаргал
Газар чөлөөлөх бэлтгэл хангах үүргийн дагуу нийслэлийн газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд тусгасан 341 төсөлд зориулж 26982 нэгж талбарын 4344,05 га газрыг нөхөн олговортой чөлөөлөхөөр бэлтгэж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, энэ онд 3933 нэгж талбарыг чөлөөлжээ. Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэээр нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, гарааш, ТҮЦ-ийг нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмж, тэдгээр байршилд ногоон байгууламж байгуулж байгаа юм.