Хил хамгаалах байгууллагаас 2025 онд авч хэрэгжүүлсэн онцлох үйл явдлууд

Хил хамгаалах байгууллага нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж, 2025 оны эхний 11 сарын байдлаар хилийн зөрчил 53, хилийн дэглэмийн зөрчил 38, хил орчмын дэглэмийн зөрчил 299 удаа гарсныг илрүүлж, хуулийн дагуу шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хилийн зөрчил 3.6, хилийн дэглэмийн зөрчил 15.5, хил орчмын дэглэмийн зөрчил 6.5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас улсын хилд тулсан 163 удаагийн 15.282 малыг тогтоон, эздэд нь хүлээлгэн өгч 13.8 тэрбум төгрөгийн болзошгүй хохирлоос урьдчилан сэргийллээ. Улсын хилээр 190 орны 7.2 сая зорчигч, 58 орны 5.9 сая тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн ба өмнөх оны мөн үетэй харьцуулбал зорчигч 9.8, тээврийн хэрэгсэл 21.9 хувиар өссөн байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Сонсгол: Хөрөнгө оруулалтын гэрээг парламент хэд хэдэн удаа буцаасан ч ҮАБЗ хэлэлцэж, зөвлөмж хүргүүлсэн

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдах үеийн санхүүжилт, үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, гэрчүүдээс тайлбар авлаа. Өчигдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн байна.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Тэвчиж болох бүхий л зардлын жагсаалт гаргаж хэрэгжүүлж ажиллана
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ГБХНХ-ын сайд Т.Аубакир нар мэдээлэл хийж, танилцууллаа.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn


