Р.Оюун

"Бодлогод залуусын хяналт" ТББ нь олон улсын авлигын эсрэг өдрийг тохиолдуулан санаачилж, Нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр 2021 оноос "Дата эрх чөлөө" сэдэвт үзэсгэлэн тав дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдлаа. Таван жилийн ойгоо угтан бодлого, шийдвэр гаргах түвшинд иргэд хэрхэн оролцож, хяналт тавьж болох вэ гэсэн асуултын дагуу "Иргэдийн хяналт" сэдвийг онцолж үзэсгэлэнгийн дата мэдээллээ бэлтгэжээ. Үзэсгэлэнд 2024 оны сонгуулийн телевизийн сурталчилгаа дата, ШЕЗ, шүүгч бус гишүүн томилгооны мониторинг, улс төрийн намын ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилт гэсэн сонирхолтой олон дэд болон үндсэн сэдвийн хүрээнд өгөгдлийг олон нийтэд ойлгомжтой дүрслэлээр танилцуулсан юм. "Дата эрх чөлөө: Иргэдийн хяналт" үзэсгэлэн 13-ныг хүртэл "Norphei art" галерейд гарч байна.

 

 

Эх сурвалж www.zms.mn