Р.Оюун

Монголын залуучуудын холбооны төлөөлөгчид энэ сарын 22-26-нд Москвад болох Монгол, Оросын залуучуудын форумд оролцоно. ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков Монголын залуучуудын холбооны төв байранд зочилж, тус холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй болон бусад удирдлагатай уулзав. Тэд хоёр орны залуучуудын хамтын ажиллагааны ирээдүйтэй чиглэлүүдийн талаар санал солилцож, Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны болон Монголын залуучуудын холбоо үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойг тохиолдуулан 2026 онд Монголд хоёр талын залуучуудын форумыг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа баталлаа.

Эх сурвалж www.zms.mn