Д.МЯГМАРЖАРГАЛ
Өнгөрсөн 14 хоногийн байдлаар тандалтын тоон мэдээлэлд угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгийн тусламж үйлчилгээ авсан 71 тохиолдол НЭМҮТ-д бүртгэгдсэн байна. Үүний 45 хувь нь насанд хүрэгчид бол үлдсэн 55 хувь нь хүүхэд байжээ.
Эдгээр хүмүүсийн биеийн байдал 1 хувь нь хүнд, 21 хувь нь хүндэвтэр, 40 хувь нь дунд, 20 хувь нь хөнгөн хэлбэрт байгаа юм.
Нийт тохиолдлыг байршлаар нь авч үзвэл Баян-Өлгий аймагт 10, СонгиноХайрхан дүүрэгт 22, Чингэлтэй дүүрэг 8, Сүхбаатар дүүрэгт 7, Хан-Уул дүүрэгт 11, Баянзүрх дүүрэгт 11, Налайх дүүрэгт хоёр тус тус бүртгэгджээ.
Иргэн та өөрийгөө болон, гэр бүлээ угаарын хийн хордлогоос сэргийлж яндангаа тогтмол хөөлж, агаар сэлгэлт хийж байхыг Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зөвлөж байна.
Эх сурвалж: zms.mn